Хэрэглэгч бүрт шууд, найрсаг хариу.
Хүлээлгэхгүй, мартахгүй, алдахгүй. Элч таны бизнесийн мэдээллээр өдөр шөнөгүй хариулж, захиалгыг нь бүртгээд, хүн хэрэгтэй үед танд шилжүүлнэ.
Хаан Пицца
Ихэвчлэн шууд хариулдаг
24/7
Амралтгүй, шөнөгүй
< 5 сек
Хариу ирэх хугацаа
80%+
Асуултад өөрөө хариулна
FB · IG · Web
Бүгд нэг дор
Танд танил уу?
Хэрэглэгч хүлээх дургүй
Хариу удахад хүн өөр газраас авчихдаг. Чатаар ирсэн боломж ихэвчлэн ийм л шалтгаанаар алдагддаг — Элч эдгээрийг таны өмнөөс хариуцна.
Дэлгэрэнгүй →Шөнийн мессеж өглөө хүртэл хүлээдэг
Тэр хооронд хэрэглэгч өөр газраас авчихна. Элч шөнө ч, амралтын өдөр ч хэдхэн секундэд хариулна.
"Үнэ хэд вэ?" — өдөрт зуун удаа
Нэг асуултад дахин дахин хариулах шаардлагагүй. Давтагдах асуултыг Элч өөрөө хариулна.
Захиалга чатанд алга болдог
Нэр, утас, хаяг, тоо ширхэгийг Элч өөрөө асууж аваад захиалгын жагсаалтад оруулна.
Коммент дээрх "үнэ?" хариугүй үлддэг
Коммент бичсэн хүн бүрт хариулж, дэлгэрэнгүйг нь inbox руу нь илгээнэ.
Хуучин хэрэглэгчээ мартчихдаг
Нэг удаа авсан хүн дахин авах дуртай. Талархал, урамшууллаа цагт нь автоматаар илгээнэ.
Ажилтан чатанд дарагддаг
Энгийн асуултыг Элч авч, хүний оролцоо хэрэгтэйг нь л ажилтандаа шилжүүлнэ.
Гурван суваг — сонгоод автоматжуул
Аль сувгаа автоматжуулах вэ?
Facebook, Instagram, вэбсайтын аль нэгийг эсвэл бүгдийг нь сонгож болно.
Facebook Messenger
Facebook пэйжээ холбоно. Пэйжтэй холбоотой Instagram-ыг хамт автоматжуулж болно.
Instagram Direct
Facebook пэйжгүй ч болно — Instagram Professional аккаунтаа шууд холбоно.
Вэбсайт чат
Өөрийн вэбсайтдаа чат цонх нэмнэ — нэг мөр код хуулж тавихад л болно.
Хэнд тохирох вэ
Хэрэглэгчтэйгээ чатаар ярьдаг бүх бизнест
Бизнесийн төрлөө сонгоход танд тохирсон мэдээллийн форм гарч ирнэ — цэс, бараа, үйлчилгээ, хуваарь…
Дэлгэрэнгүй →Ресторан, кафе
Онлайн дэлгүүр
Гоо сайхан, салон
Эмнэлэг, шүд
Сургалт, курс
Үл хөдлөх
Зочид буудал, аялал
Авто засвар, сэлбэг
Хэрхэн ажилладаг вэ
4 алхам, 5 минут
Бүртгүүлж багцаа сонго
QPay эсвэл банкны картаар сар бүр төлнө.
Facebook эсвэл Instagram-аа сонго
Нэг товшоод холбоно. FB, IG эсвэл хоёуланг нь — аль сувгийг автоматжуулахаа өөрөө сонгоно.
Мэдээллээ оруул
Пэйжийн мэдээлэл, постуудыг автоматаар татна. Нэмээд файл, вэбсайт, форм оруулж болно.
Элч хариулж эхэлнэ
Тест чатаар шалгаад асаагаарай. Inbox-оос бүх яриаг хянаж, хүссэн үедээ өөрөө хариулна.
Хүн шиг хариулт
Бизнесийн тань мэдээллээр хариулна. Сэдвээс гадуурх асуултад ч найрсгаар ярьчихаад яриагаа буцааж чиглүүлнэ.
Пэйжээс мэдээлэл татах
Пэйжийн танилцуулга, хаяг, цаг, FB/IG постуудыг автоматаар уншиж суралцана.
Бүх төрлийн файл
PDF, Word, Excel, PowerPoint, зураг, текст. Цэс, үнийн жагсаалт зэрэг зурган файлыг ч уншина.
Бизнест тохирсон форм
Ресторан бол цэс, дэлгүүр бол бараа, салон бол үйлчилгээ. Тань тохирсон талбарууд гарч ирнэ.
Хэрэглэгчийг автоматаар tag-лана
4 аргаар: гараар, түлхүүр үгээр, AI ангиллаар, коммент бичсэнээр нь.
Товлосон мессеж
Нэг удаа, давтамжтай, tag нэмэгдсэний дараа, идэвхгүй болсны дараа гэсэн 4 горимтой.
Вэбсайт чат
Нэг мөр код хуулаад өөрийн вэбсайтдаа чат цонх нэмнэ. Мөн адил бот хариулна.
Нэгдсэн inbox
FB, IG чатууд нэг дор. Хүссэн үедээ ботыг зогсоогоод өөрөө хариулна.
Захиалга, лид бүртгэл
Бот захиалга, цаг авалт, утасны дугаарыг бүртгэж жагсаалтад оруулна.
Коммент автомат хариулт
Пост дээр коммент бичсэн хүнд хариулж, inbox руу нь мессеж илгээнэ.
Зураг ойлгоно
Хэрэглэгчийн илгээсэн зургийг харж (жишээ нь бараа) хариулна.
Тест чат
Пэйжээ холбохоос өмнө ботоо туршиж, хариултыг нь тохируулна.
Статистик
Мессеж, автомат хариулт, лид, суваг тус бүрийн тоо.
Автоматжуулалт
Зөв хүнд, зөв цагт
Хэрэглэгчдээ tag, нас, байршил, сувгаар нь ангилаад тохирох мессежийг нь тохирох цагт автоматаар илгээнэ.
Tag-лах 4 арга
1.Гараар
Inbox-оос нэг юм уу олон хэрэглэгчийг сонгоод tag өгнө.
2.Түлхүүр үгээр
"үнэ", "захиалъя" гэх мэт үг орсон бол автоматаар tag-лана.
3.AI ангиллаар
"Гомдол гаргасан", "Худалдан авах сонирхолтой" гэх мэтийг AI өөрөө таньж tag-лана.
4.Коммент бичсэнээр
Тодорхой пост дээр коммент бичсэн хүмүүсийг tag-лана.
Товлох 4 горим
1.Нэг удаа
Сонгосон огноо, цагт tag-тай бүх хэрэглэгчид.
2.Давтамжтай
Өдөр, долоо хоног, сар бүр автоматаар.
3.Tag нэмэгдсэний дараа
Жишээ нь "Захиалга" tag авснаас 2 цагийн дараа талархал илгээх.
4.Идэвхгүй болсны дараа
Хариу бичихээ больсон хэрэглэгчид 1 цагийн дараа сануулга.
ⓘ Meta-ийн дүрмийн дагуу хэрэглэгч сүүлд бичсэнээс хойш 24 цагийн дотор илгээнэ. Түүнээс хойш зөвхөн захиалга, бүртгэлийн мэдээлэл зэрэг зөвшөөрөгдсөн төрлийн мессеж явна.
Старт
Жижиг бизнес, ганц пэйжтэй эхлэхэд
- ✓1 холболт (FB пэйж ба/эсвэл Instagram)
- ✓Сард 2,000 AI хариулт
- ✓20 хүртэл файл
- ✓Сард 4 broadcast
- ✓Хүн шиг AI хариулт, MN/EN
- ✓Пэйжээс мэдээлэл автоматаар татах
- ✓Захиалга, лид бүртгэл
- ✓Нэгдсэн inbox, хүн рүү шилжүүлэх
- ✓Вэбсайт чат widget
- ✓Дэлгэрэнгүй аналитик
- ✓Гараар болон түлхүүр үгээр tag
- –AI автомат tag
- –Коммент автомат хариулт
- –Зураг ойлгох
- –Tag болон идэвхгүй үеийн автомат мессеж
Бизнес
Өсөж буй бизнест — AI tag, коммент хариулт
- ✓2 холболт (FB пэйж ба/эсвэл Instagram)
- ✓Сард 6,000 AI хариулт
- ✓100 хүртэл файл
- ✓Сард 20 broadcast
- ✓Хүн шиг AI хариулт, MN/EN
- ✓Пэйжээс мэдээлэл автоматаар татах
- ✓Захиалга, лид бүртгэл
- ✓Нэгдсэн inbox, хүн рүү шилжүүлэх
- ✓Вэбсайт чат widget
- ✓Дэлгэрэнгүй аналитик
- ✓Гараар болон түлхүүр үгээр tag
- ✓AI автомат tag
- ✓Коммент автомат хариулт
- ✓Зураг ойлгох
- –Tag болон идэвхгүй үеийн автомат мессеж
Про
Олон пэйжтэй, бүрэн автоматжуулалт хүсвэл
- ✓5 холболт (FB пэйж ба/эсвэл Instagram)
- ✓Сард 15,000 AI хариулт
- ✓500 хүртэл файл
- ✓Хязгааргүй broadcast
- ✓Хүн шиг AI хариулт, MN/EN
- ✓Пэйжээс мэдээлэл автоматаар татах
- ✓Захиалга, лид бүртгэл
- ✓Нэгдсэн inbox, хүн рүү шилжүүлэх
- ✓Вэбсайт чат widget
- ✓Дэлгэрэнгүй аналитик
- ✓Гараар болон түлхүүр үгээр tag
- ✓AI автомат tag
- ✓Коммент автомат хариулт
- ✓Зураг ойлгох
- ✓Tag болон идэвхгүй үеийн автомат мессеж
Төлбөр төлөхөд хялбар
QPay
Бүх банкны апп-аар QR уншуулаад шууд төлнө.
Банкны карт
Картаа холбоод нэг товшилтоор төлнө.
Автомат сунгалт
Асаавал сар бүр картаас автоматаар татаж, бот тань хэзээ ч зогсохгүй.
Програмчлал мэдэх хэрэгтэй юу?+
Үгүй. Пэйжээ холбоод мэдээллээ формоор эсвэл файлаар оруулахад л болно.
Бот буруу хариулчих вий гэж санаа зовж байна.+
Бот зөвхөн таны оруулсан мэдээллээр үнэ, бараа, нөхцөлийн талаар хариулна. Мэдэхгүй зүйлээ зохиохгүй, "ажилтнаасаа лавлаад хэлье" гэж ажилтан руу шилжүүлнэ. Тест чатаар урьдчилан шалгаж болно.
Сэдвээс гадуур асуувал яах вэ?+
Жинхэнэ хүн шиг товч, найрсгаар хариулчихаад яриагаа таны бизнес рүү буцааж чиглүүлнэ.
Би өөрөө хариулмаар бол?+
Inbox-оос тухайн ярианд ботыг зогсоогоод өөрөө бичнэ. Meta Business Suite-ээс хариулсан ч бот автоматаар 12 цаг зогсоно.
Хэрэглэгчээ хүлээлгэхээ больё
Бүртгүүлээд багцаа сонгоно, Facebook, Instagram эсвэл вэбсайтаа холбоход Элч шууд хариулж эхэлнэ.